Цагдаад өшиглүүлсэн ИРГЭН хавьтагч бөгөөд шинжилгээ өгөхгүй хэмээн зугтахыг оролдсон ажээ
Үйл явдал
/
2020-11-20

Өнөөдөр /2020.11.19/ Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч иргэний биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан билээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Цагдаагийн алба хаагч шаардлага тавихдаа хууль бус үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тухайн иргэн халдвартай хүний хавьтагч байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ "Шинжилгээ өгөхгүй" гээд зугтаасан нь тогтоогдсон. Удалгүй цагдаагийн алба хаагчид түүнийг олоод эмнэлэг рүү авч явах гэтэл тухайн иргэн шаардлагыг эсэргүүцсэн. Дараа нь алба хаагч албадлагын арга хэмжээ авахдаа иргэний биед халдсан" гэлээ.

Одоогоор дээрх зөрчил Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.