Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэрээс нийтдээ 40 хүн тусгаарлагдаад байна
Үйл явдал
/
2020-11-20

Өнөөдөр Орхон аймгийн онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус хурлаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Т.БАТМӨНХ хэлэхдээ:

"Эрдэнэт үйлдвэрийн 180 ажилтанд шинжилгээ хийсэн. Үлдсэн хүмүүсийг нь ч гэсэн     бүрэн шинжилгээнд хамруулах тал дээр ажиллана. Бид олон ажилчдынхаа   төвлөрлийг багасгах тал дээрээ ажиллаж байна. 0-12 насны хүүхэдтэй, эцэг эхчүүдэд   цалинтай чөлөө олгосон, 570 хүнийг онлайнаар ажиллах боломжийг олголоо, цех нь   зогссон хүмүүст цалинтай чөлөө олголоо. Мөн ажилчдын автобусны тоог нэмж,   суудлын тоог хязгаарлаж, зайтай суулгана. Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг   хангах зохион байгуулалтанд орж байна. Эрдэнэтээс батлагдсан 13 тохиолдолд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид байхгүй ээ. Харин тээвэр, ложистикийн ажилчидтай   харьцдаг нэг төмөр замын хүн халдвар авсан. Тээвэр, ложистикийн ажилчдыг тусгай   автобусаар зөөж байгаа. Эрдэнэт үйлдвэрээс нийтдээ 28 хүн тусгаарлагдаад байна.   Энэ хүмүүс Улаанбаатар байж байгаад ирсэн хүмүүс. Мөн нэмээд 12 хүнийг   тусгаарласан. Ингээд нийтдээ манай үйлдвэрийн 40 хүн тусгаарлалтанд байгаа. Энэ   хүмүүс Улаанбаатар хотын халдвар авсан хүмүүсийн маршрутаар явсан хүмүүс.   Өчигдрийн  шинжилгээгээр бүгд сөрөг гарсан ч бид үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлаж   байна. Үйлдвэрлэлийг шинээр дөрвөн зонд хуваасан. Зон болгон дээр тусгай   маршрутаар ажилчдыг хүргэж өгнө. Өнөөдөр гэхэд 230 хүнд цалинтай чөлөө өгч,   гэрээсээ ажиллах боломжийг нь олгож байна. Мөн оффисын ажилчдынхаа 227   хүнийг  гэрээсээ ажиллах боломжийг олгоно. Тэгэхээр оффист ердөө 43 хүн   ажиллана гэсэн үг" хэмээн хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.