У.Хүрэлсүх: Хятад иргэдийг НУУЖ, ШӨНӨӨР оруулж ирсэн зүйл байхгүй. Бүгд Монгол төрийн хяналтад байгаа
Үйл явдал
/
2020-11-20

Монгол Улсын Засгийн газраас Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор 23 төрлийн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг Засгийн газрын бүх гишүүд мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хурлын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх иргэддээ хандан дараах зүйлийг хэллээ. Тэрбээр “Сүүлийн үед БНХАУ-ын иргэд шөнө орой, нууцаар орж ирж байна гэж зарим хэвлэлээр ярьж байгаа. Тийм зүйл байхгүй. Гадаадад ажиллах хүчнийхэн бүгд монгол төрийн хяналтад байгаа. Зөвшөөрөлгүй нэг ч иргэн байхгүй. Сул явж байгаа зүйл ог т байхгүй. Манай улсын бүтээн байгуулалтын цаг зогссон. Тэд бүгд каранти, дэглэмийг сахиж байгаа. Гаднаас орж ирж байгаа ажилчидтай холбоотой муу мэдээ их явж байна. Монгол Улсын дархан хилээр аль улсын ямар иргэн хэзээ орж ирсэн гэдэг нь Монгол төрийн хяналтад байгаа. Хулгайгаар, шөнө дөлөөр Хятадуудыг оруулж ирсэн зүйл огт байхгүй. Үүнийг батлан хэлье. Манай улс мөнхийн хоёр хөрштэй. Цаашдаа ч мөнхийн харьцаатай байна. Та эх орондоо хайртай юм бол бусад улсын найрамдалт харилцаанд сэв суулгасан зүйл битгий бичээрэй. Гай болно шүү. Болгоомжтой хандаарай. Ард түмэндээ төр засгаас гаргасан бодлого шийдвэрийг дамжуулсан та бүхэндээ болон Гадаадаас Монгол улсад минь оршин суугаа гадны иргэддээ сайн сайхныг хүсье. Мөнх хөх тэнгэр биднийг ивээх болтугай” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.