А.Ариунзаяа: Тэтгэмж, халамжийн мөнгийг зээлд битгий суутгаач
Үйл явдал
/
2020-11-20

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Татвар, нийгмийн даатгалын төлөвлөгөөт шалгалтыг долдугаар сарын 1-н хүртэл зогсоох саналтай байна?

ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Долдугаар сарын 1-н хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тавигдаж байгаа алданги торгуулийг чөлөөлөх ажил хийгдэж байна. Хянан зөвлөх ажиллагааг тухайн үед нь ярилцъя.

Бид аль болохоор иргэдийнхээ дансанд халамжийн мөнгийг оруулж байгаа. Тэтгэмж, халамжийн мөнгийг зээлд битгий суутгаач, яг одоо энэ асуудлыг банкууд зогсоож өгнө үү гэж хүсэх байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.