Ш.Оргил: Эцэг эх нь Нийслэлд болон сумдад хорионд орсон 10 өрхийн 17 хүүхдийг түр асран хамгаалах газар аваад байна
Үйл явдал
/
2020-11-20

Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга Ш.Оргил, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар мэдээлэл өгч байна.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймгаас 930 иргэн бусад аймаг болон нийслэл рүү явах хүсэлтэй байгаа. Сум хоорондоо зорчих хүсэлтэй 266 иргэн байна.

Нийслэлээс 764 хүн Сэлэнгэ аймагт ирэх хүсэлтэй байгаа. Энэ бүх судалгааг бид удирдах байгууллагад хүргэсэн. 12 тусгаарлах байранд 239 иргэн, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсийг нэмээд нийт 283 иргэн тусгаарлалтад байна. 9,772 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.