Ардчилсан намын ҮБХ цахимаар хуралдлаа
Үйл явдал
/
2020-11-20

Ардчилсан намын ҮБХ цахимаар хуралдлаа. Цар тахлын үеийн эдийн засаг, 2021 оны төсвийн алдаа дутагдал, засч залруулах боломжийг эрэлхийлж, мэдээлэл солилцлоо.

Цахим хуралд АН-ын ҮБХ-ны 140 гаруй гишүүн оролцож, мэдээлэл сонсч, санал бодлоо хуваалцлаа.

Тус хурлын үеэр ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын гишүүн Т.Батцогт, Монгол Улсын ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар эдийн засаг, 2020 оны улсын болон нийслэлийн төсөвтэй холбоотой хийсэн судалгаа, дүгнэлтээ танилцууллаа.

Цаашид цар тахлын үеийн хатуу хөл хориотой энэ үед АН ийнхүү цахимаар хуралдаж нийгэмд тулгамдсан асуудал, "Ковид-19"-той холбоотой мэдээллийг гишүүд дэмжигчид хийгээд олон нийтэд хүргэхээр болов. Дараагийн цахим хурал ирэх даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 23-нд 12 цагаас “Оюутолгойн асуудлаар" хэлэлцэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.