ХБНГУ-ын Засгийн газраас 22 сая еврогийн тусламж авахаар боллоо
Үйл явдал
/
2020-11-20

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар, Берлин хотуудад цахимаар хийлээ.

Монгол Улсын хувьд хүний хөгжлийн индекс сайжирч бага-дунд орлоготой орнуудын эгнээнд шилжсэн тул Герман Улс албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаагаа зайлшгүй туслалцаа шаардлагатай байгаа бусад улс орнууд руу чиглүүлэхээр болсноо мэдэгдэв.

 

33095a200ef984584dc17a123dc72ff93e3ab43e ХБНГУ-ын Засгийн газраас 22 сая еврогийн тусламж авахаар боллоо

Ингэснээр хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ 2025 он хүртэл хэрэгжүүлэн дуусгаж 30 орчим жил үргэлжилсэн Монгол-Германы албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаа өндөрлөх юм. Цаашид иргэний нийгэм, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зэрэг хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцсэн салбаруудад хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ.

Хоёр орны холбогдох яамд, агентлагууд оролцсон тус хэлэлцээний үр дүнд хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд 22 сая еврогийн тусламжийг германы талаас олгохоор тохиролцон протоколд Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Хаммершмидт нар гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.