Жолооч “Д”-ийн ойр дотны 15 хүн, Караокенээс халдвар авсан 18 хүн байна
Үйл явдал
/
2020-11-21

2020 оны Арванэгдүгээр сарын 20 17  цагийн ЭМЯ мэдээ:

Эхний тохиолдол болох  тир машины жолооч Д нь Энхсаран сувилалаас халдвар тээж гарч ирсэн. Улаанбаатар хотод  батлагдаад буй 33 тохиолдолын 15 тохиолдол нь Жолооч “Д” болон түүний ойр дотны гэр бүлийн  хавьтагчид юм. Үүнээс улбаатай караоке, Баранд орсон хүмүүсээс үргэлжлэн  вирус бүртгэгдэж байна. Гурван хүн караокед орсоноос Коронавирусын халдвар авсан. Тэр хүмүүс нь цаашаа зургаан хүнд халдвар тархаж тэр нь цаашаа орон сууцны орцонд амьсгалын замын халдвар тарааж эх үүсвэр болсон. Нийтдээ Караокенээс холбоотой хэлхээ холбоотой 18 тохиолдол бүртгэгдлээ. Говь Гурван Сайхан караокед 2020 оны Арваннэгдүгээгр сарын 9нд үйлчлүүлсэн иргэд хариуцлагатайгаар шинжилгээ өгөхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.