БХЯ: Германы хэвлэлд гарсан ташаа мэдээллийг залруулна
Үйл явдал
/
2020-11-21

Монгол Улс болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургуулилалт өнгөрсөн сард болсон билээ. Уг сургуулилалтад Германы Уулын явган цэргийн 23 дугаар бригадын 25 цэрэг оролцсон бөгөөд тэд арваннэгдүгээр 5-ны өдөр эх орон руугаа буцах ёстой байсан ч нэг цэргээс Сovid-19 илэрсэн учир бүгд дахин тусгаарлагдаж, 14 хоног Монголд саатаад өчигдөр (2020.11.19) буцсан тухай Германы хэвлэлүүд мэдээлсэн.

Дээрх цэргийн сургуулилалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар аравдугаар сарын 20-ны өдөр оролцож, Германы цэргийн албан хаагчидтай уулзсан нь анхаарал татаж байсан юм. Гэвч уг мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд Германы цэргүүдийг авахаар ирж байсан онгоцны багийн нэг гишүүнээс халдвар илэрсэн тул тус онгоц буцсан байна. Ингээд Германы талаас нислэгийг дахин төлөвлөж, 14 хоногийн дараа буюу өчигдөр цэргийн албан хаагчдаа татаж авчээ.

Германы (Br.de зэрэг) хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээллийг залруулахаар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ажиллаж байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.42.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.