Нийслэлээс хүнс, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн ирж буй тээврийн хэрэгсэлд журам тогтоолоо
Үйл явдал
/
2020-11-21
Улаанбаатар хотоос ирж буй тээврийн хэрэгслүүд гурваас дөрвөн зорчигчтой ардаа хүнс, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн явж байгаа гэсэн шалтгаантайгаар, шаардлагад нийцэхгүй баримт бичгийг бүрдүүлэн ирж, постод ажиллаж байгаа ажилчдад нилээд хүндрэл учруулж байгаа тухай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв мэдээллээ.
 
 
Иймээс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Онцгой комиссын 59 дүгээр хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотоос хүнс, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн ирж буй тээврийн хэрэгсэл жолоочоос гадна нэгээс илүүгүй хүнтэйгээр, бичиг баримт, зөвшөөрлөө бүрэн, үнэн зөв бүрдүүлсэн тохиолдолд Чойбалсан хотын постоор нэвтрүүлэхээр боллоо. Ингэхдээ иргэн бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээг авна.
 
Энэхүү журам 11 дүгээр сарын 21-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.246.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.