Боловсролын яам БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД БЭЛЭН ҮҮ?
Үйл явдал
/
2020-11-21

Багш нар “Боловсролын багц хууль”-нд өөрсдийн нийгмийн асуудлыг оруулахыг хүсэж байна

 

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлсэн. Ковидтой үед санал асуулга саарахгүй учир нь БАГШ нар бүгд онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж буй. Харин дээрх санал асуулгад багш, ажилтанууд хэр идвэхтэй байгаа бол? Хэрэв идвэхтэй оролцож өөрсдийн санал бодлоо бүрэн гүйцэд илэрхийлж чадаж байгаа бол тэдний санал хүсэлт тус хуулинд хэрхэн тусгагдах бол? гэсэн олон асуулт, эргэлзээ төрж буйг нуух юун.

Дэлхийн хөгжилтэй гэгдэх орнуудын хувьд суурь боловсрол түүнд ажиллах мэргэжилтэнүүддээ анхаарал тавих байдал, ахуй хангамж, цалин зэргийг энд жишээ болгон тайлбарлах илүүц.

Монгол Улсын хувьд боловсролын хямрал дээд цэгтээ тулж таазаа хэдийн цоолсон. Үүнийг салбарынхан хүлээн зөвшөөрч нийгмээрээ МОНГОЛ улсын суурь боловсролын тогтолцоог харамсалтайгаар ширтэж сууна. Ширтэж суухын учир нь төр төмбөгөр, ёс ёмбогорыг бодож ТӨРД ажиллаж буй, салбарт нь ажиллаж байгаа эрхэмүүдээс гаргах шийдвэрийг ажин ХЭРХЭН сэтгэлтэй хандаж чадах эсэхийг зүрх даран хүлээж буй яг энэ цаг үед “Боловсролын багц хууль” хэлэлцэгдэж байна. Энэхүү хуулиас салбарынхан төдийгүй олон нийт нэлээн чамбай ХҮЛЭЭЛТ үүсгэж суугаа гэдгийг хууль санаачлагчид анхаарч буй гэж найдаж байна.

Олны дунд массаараа яригддаг салбарын БАГШИД тулгардаг ХҮНД асуудлаас сийрүүлэхийг хичээе:

 

  1. Багшийн цалин бага /багшийн үнэлгээг нэмэх ЖИЧ: дэвтэр засалтын мөнгө, анги даасан 70.000 ₮ нэмэгдлийг нэмэх /
  2. Багшийн нийгмийн амьдрал хүнд /хувийн чөлөө авах, эмнэлэгээр явах нь хязгаарлагдмал/
  3. Багшийн нэр хүнд маш ихээр унасан
  4. Багш, сурагчидтайгаа харилцах харьцааг жил бүр ӨӨРЧЛӨГДӨХ сургалтын программ шахаж үгүй болгосон / багшийн цаасан тайлангууд хэтэрхий их/
  5. Багш хувиасаа зардал гаргаж ХЭРЭГЛЭГДЭХҮҮН бэлддэг /энэ үзэгдэл хэвийн болсон/
  6. Анги засварыг БАГШ бие дааж хийх болдог. Гэвч яамнаас үүнийг зөвшөөрдөггүй гэсэн хэрнээ багшийг хийхээс өөр аргагүй байдлыг сургуулийн ЗАХИРГААНЫ зүгээс шахдаг СУРГУУЛИЙН захиргааг аймаг, дүүрэг, нийслэл, яам шахдаг үүнийгээ маш цэмбэгэр ойлгуулдаг /БОДИТ байдал бол шахаа болж таардаг/
  7. Боловсролын салбарт Эцэг эхчүүдэд зориулсан үүрэг хариуцлагын тухай хуулийг гаргах /багш сурагчдын эцэг, эхтэй харилцаа тогтооход хүнд болсон. Багшийн ЭРХИЙГ хамгаалах хууль, дүрэм журам тодорхой биш байлаа ч нийтэд сурталчилах байдал дутмаг /

ЖИЧ: сургууль багшаас шалтгаалаагүй НИЙГМИЙН соён гэгээрэл, ёс суртахууны уналт, ХҮНИЙ эрх нэрээр халхавчлагдсан хоорондоо уялдаагүй хууль г/м зүйлс үүнд тодорхой хэмжээнд нөлөөдөг.  

      8. Анги дүүргэлтээс шалгаалж БАГШИЙН ажлын ачаалал эрс нэмэгдсэн ЕБС, СӨБ-д илүү ажиглагддаг. Багш нарын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалалт байхгүй гэхэд болно. /Орон нутгийн зарим сургуулиудын анги тохижилт, хэрэглэгдэхүүн хангалтгүй, хөгжлөөс хоцорсон байдалтай хэвээр байдлыг арилгах / интернэтийн асуудал принтер гэх мэт техник тоног төхөөрөмж дутмаг шаардлагатай хичээлийн лаборатори хангалттай биш/  

      9. Хөтөлбөр нь тодорхойгүй элдвийн АЯНЫ ажлууд БАГШ нарыг төдийгүй ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ залхаадаг

10. Эцэг, эхчүүдээс жил бүр авч буй гэр бүлийн талаарх судалгаанд БАГШ сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалтай оролцдог/хувийн мэдээллээ сургуулиар дамжуулан задлахыг НИЙТ эцэг, эхчүүдийн талаас илүү хувь нь дэмждэггүй. Хувийн мэдээллээ хувь хүн өөрөө ТӨРИЙН байгууллагуудаар орж авахдаа хүртэл биеийн байцаалтаа үзүүлж байж ТОДОРХОЙЛОЛТ хийлгүүлдэг байдалтай авцалдахгүй байгааг БАГШИД эцэг, эхчүүдийн зүгээс анхааруулдаг/

 

Дөрвөн жилээр солигдох засаглалын түйвээнд хамгийн ихээр сийчүүлдэг салбарын нэг бол яах аргагүй боловсролын салбар. Салбар нийт төсвийн багагүй хувийг өөртөө шингээдэг, шингээгээд зогсохгүй ГАДНЫ зээлийн нэлээн өндөр хувийг мөн адил шингээдэг гэхээр үр дүн өндөр гарах нь эргэлзээгүй. Гэвч гарсан үр дүнг НИЙТ олон мэдэж ярилцаж буйгаас харвал МӨНГӨГДҮЙДЭЭД аргагүйддэг бус МӨНГӨӨР зодоод зориуд ухараадаг гэсэн дүгнэлтэнд хүрцгээсэн байна.

 

Хамгийн анхны боловсролын хууль 1963 онд батлагдсан байдаг. Яг одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 6 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт оржээ. Харин одоо дахин шинээр хэлэлцэгдэх БАГЦ хууль салбартаа төдийгүй Монголчууддаа ээлтэй үр дүнгээ өгөх хууль байгаасай гэж хичээнгүйлэн хүсэх байна.

 

Лхам

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.154.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.