Шилэн данс хөтөлдөггүй Иргэний Нисэхийн ерөнхий газар төрийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа юм биш биз
Үйл явдал
/
2020-11-21
2014 оноос Шилэн дансны хууль батлагдаж төсвөөс санхүүждэг төрийн болоод төрийн өмчит бүх байгууллага шилэн данс хөтлөх болоод удаж байна. Гэтэл зарим нэр бүхий байгууллагууд шилэн дансны хөтлөлтийг алдагдуулж, орлого зарлагын гүйлгээг огт тэмдэглэхгүй байна. Ийнхүү шилэн данс хөтлөлтийг алдагдуулж байгаа нь хууль зөрчиж, иргэдийн мэдэх эрхэнд халдаж буйгаас гадна ашиг сонирхолын зөрчилийг илэрхийлж байдаг.
Иргэний нисэхийн ерөнхий газар \ИНЕГ\ нь Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг ба Зам тээврийн хөгжлийн сайд төсвийг нь ерөнхийлөн захирах үүрэгтэй байдаг билээ. Тус газарт сар бүр Сангийн яамнаас 230.000 сая төгрөгийн санхүүжилт хийгддэг.
2020 оны Шилэн дансны хөтлөлтийг харвал зарим сарын мэдээлэл тусгагдаагүй. Жишээ нь : Нэгдүгээр болон Хоёрдугаар сард ямар ч мэдээлэл байхгүй харин Гуравдугаар сард гишүүнчлэлийн татвар гэх утгатай бүхий 171 сая төгрөгийн зарлага гарсан байна. Энэ мэтчилэн өмнөх сарууд болоод орлогын мэдээлэл тусгагдаагүй атлаа зарлагын мэдээллэл тусгагдсан нь төөрөгдөлд оруулж, сар бүрийн мэдээллийг бүрэн гүйцэт тавиагүйгээс үл ойлголцох асуудлууд олон гарч байна. ИНЕГ 2020 оны шилэн данс хөтлөлт гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд сар бүрийн Сангийн яамнаас орж ирж буй орлого 230 сая төгрөг байна.Нийт долоон сарын хугацаанд санхүүжилт олгогдсон гэх мэдээлэл байгаа ч хэрхэн яааж зарцуулагдаж байгаа талаарх мэдээллийг ард түмэнд тэд өгөхийг хүссэнгүй. Мөнгөн дүнг сараар нь нэгтгэж тооцвол нийт 1.610 сая төгрөгийн зарцуулалт хэрхэн яаж хийгдсэн гэдэг нь тодорхойгүй байна. Ийм их хэмжээний мөнгийг хэрхэн зарцуулж байгааг хянах эрх зүйн орчин бидэнд байна. Эрхзүйн орчноос гадна иргэд өөрсдийн халааснаас гаргаж төлж буй мөнгөө хэрхэн зарцуулагдаж буйг мэдэх нь зүйн хэрэг. Жилийн төгсгөлд мөнгөн дүнг тоо нэмж хасаж тааруулаад хөтлөсөн болгоод домнодог энэ байдлыг зогсоох хэрэгтэй. 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.