Ж.Сандагсүрэн: УОК-оос зөвшөөрвөл орон нутгийн иргэдийг ХОТООС ГАРГАЖ гэрт нь буцаахад бэлэн
Үйл явдал
/
2020-11-22

УОК-ийн шуурхай мэдээлэл хийж байна. Энэ үеэр НОК-ийн орлогч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Яаралтай ажилтай чухал шаардлагатай үед иргэдийг хувийн автомашинаар нэвтрүүлэх боломж бүрдсэн. Гэхдээ цагийн хуваарь хэрээрээ. Орон нутгаас яаралтай ажлаар хотод ирж улмаар бүх нийтийн хорионд орсон иргэдийг нутагт нь буцаах боломж бүрдсэн. Асуулга судалгаа, шинжилгээ аваад явуулах боломж бүрдсэн. УОК-ийн шийдвэрийг хүлээж байна. УОК-оос шийдвэр өгвөл тэднийг явуулна. Гагц хүү тэд гэртээ хариад хэд хоног тусгаарлалтад байх вэ гэдгийг нь УОК шийднэ” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.35.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.