Сэлэнгэ АОК: Тусгаарлах 11 байранд 229, гэрийн тусгаарлалтад 35, нийт 264 иргэн байна
Үйл явдал
/
2020-11-24
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 11 сарын 19-ний өдрийн мэдээллийг Онцгой комисын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар өглөө.
 
Тусгаарлах 11 байранд 229, гэрийн тусгаарлалтад 35, нийт 264 иргэн байна. Аймгийн зүгээс гол голомт болоод байгаа Сүхбаатар сум болон хилийн бүс дэх Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн оношлуулаар оношлох ажлыг 2 өдрийн турш хийж байна.
 
Өнөөдрийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 7173 хүн шинжилгээнд хамрагдаад байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 31 хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хяналтын цэгүүд, явуулын болон хөдөлгөөнт эргүүлд чиг үүргийн байгууллагуудын 221 албан хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.