Махны нийлүүлэлт хэвийн байдалд шилжиж, үнэ тогтворжжээ
Үйл явдал
/
2020-11-24

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

-Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ямар хяналт тавьж байна вэ. Өндөг 470 төгрөг болж өссөн. Ургамлын тос 4500 төгрөг байсан бол 6000-7000 төгрөг болсон байна? гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулав.

Тэрбээр, Хүнсний бүтээгдэхүүүний үнэ тогтвортой байгаа. Бид хөл хорионы хугацаанд хүнсний нөөцийн хангамжинд анхаарал хандуулж ажилласан.

Өндөгний Түмэн шувуут, НВЦ компани өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлж байна. Энэ хоёр компани үнээ нэмээгүй. Үнийн өсөлтөд МХЕГ, ШӨХТГ хяналт тавьж байгаа.

Ургамлын тосны импортын хамааралтай учир гадаад зах зээлттэй холбоотойгоор өссөн. Махны нийлүүлэлт хэвийн байдалд шилжиж, үнэ тогтворжсон. Нийслэлд өдөрт дунджаар 550-600 тонн мах орон нутгаас орж ирж байгаа учир өнөөдрөөс эхлэн нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоосон. Хөл хорионы хугацаанд нийслэлд 494 тонн мах нийлүүлсэн, эрэлт тогтворжсон гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.