Сүхбаатар дүүргийн ЗДТГ Улаан загалмайн хороотой хамтран 100 өрхөд хүнсний багц олголоо
Үйл явдал
/
2020-11-24
үхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ. Тусламж, дэмжлэг авч байгаа эдгээр өрхүүд нь хүнсний эрхийн бичиг болон халамжийн чиглэлээр төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад үйлчилгээнд хамрагдаж байгаагүй боловч хөл хорионы улмаас цалин, орлогогүй болсон айлууд юм. Дүүргийн “Коронавирус /COVID-19/ халдварт өвчний тархалтын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд ийнхүү өрхийн орлого багасч хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй болсон айл өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.