Халхгол суманд тэсэрч дэлбэрэх 40 гаруй галт хэрэгслийг илрүүлж, аюулгүй болголоо
Үйл явдал
/
2020-11-25

Цар тахал хүндэрсэн нөхцөл байдлын энэ амаргүй үед ч Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид аюулгүй байдлын чиглэлээр хэд хэдэн томилгоотой үүргүүдийг гүйцэтгэсээр байна.

Халхгол сумын удирдлагуудаас “Тэсэрч дэлбэрэх галт хэрэгсэл илэрлээ” гэх мэдээллийн мөрөөр Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан Зэвсэгт хүчний жанжин штабд хүсэлт хүргүүлсэний дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг дөрвөн хоногийн хугацаатай Халхгол суманд ажиллаад ирлээ.

Бүлгийг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр ахлан ажилласан бөгөөд тэд хайгуул, самналт хийж, дөрвөн нэр төрлийн 40 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгалд оруулж, аюулгүй болгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.