Хамгийн өндөр ХАДГАЛАМЖТАЙ хоёр гишүүн ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ЗОГСООХЫГ шаардлаа
Үйл явдал
/
2020-11-25

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдаж байна.

Хуралдааны үеэр нэг тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай харилцагч нийт хадгаламж эзэмшигчийн 20-30 хувийг эзэлж байна. Дундаж давхаргынхны хадгаламжийн хэмжээ багагүй хэмжээгээр өсөж, 10-100 сая төгрөг болсонбайна гэж Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн товч танилцуулав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Иргэд бизнес эрхлэх гэж зээл авдаг. Одоо цаг үеийн байдлаас болоод авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулах боломжгүй байна. Тиймээс зээлийн хүүг тодорхой хугацаанд зогсоох хэрэгтэй. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө АТГ-т мэдүүлсэн ХОМ тээ...  2503976 төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.



УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Зээлийн хүүг тодорхой хугацаанд тэглэх хэрэгтэй байна. Үүний тулд хадгаламжийн хүүг 2-3 сараар зогсоогооч, хадгаламж эзэмшигчид юу юугүй банкнаас мөнгөө аваад гудасны завсартаа хийхгүй байх аа. Цаг өөр болсон. 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Хадгаламжийн хүүг зогсоох асуудалд Төвбанк маш болгоомжтой ажиллаж байна. Ийм туршлага улс орнуудад байхгүй байна. Зээлийн хүүг зогсоосноор банкны системийг татан унагаах эрсдэлтэй. Нөгөө талаа хадгаламжийн хүүг тэглэх эрхзүйн орчин бүрдээгүй.
Дээр өгүүлсэн 1 тэрбумаас дээш хадгаламжтай 20-30 хувьд иргэдээс гадна ААН-үүд  багтаж байгаа учир том тоо харагдаж байна. Санхүүгийн системийн 95 хувийг эзэлж буй банкны системээ татан унагаах эрсдэл бий гэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монголбанк зоригтой алхам хий л дээ. Эрсдэлээс айгаад байвал юу ч хийхгүй шүү дээ. Зээлийн хүүгээ тодорхой хугацаагаар зогсоо. Олсон мөнгөө гудсан дороо хадгалдаг ухаан муутай хүн байхгүй шүү дээ. Тэрбээр 2020 онд гаргаж өгсөн ХОМ-тээ 4055554 төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ



УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Банкны салбарынхан даам гарсан нь үнэн шүү дээ. Төрөөс банкуудад хүнд үед нь дэмжлэг үзүүлж байсан. Энэ удаа зээл авсан иргэдийн эрх ашгийг хамгаалсан эзэндээ хүрсэн шийдвэр гарга. Онцгой цаг үед захиргаадалтын арга хэмжээ ава хэрэгтэй. Монголбанк банкуудтайгаа сууж, ярилцах цаг болсон гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.172.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.