Д.Баярсайхан: ББСБ-ууд ХҮҮ, АЛДАНГИ тооцохгүй цахимаар гэрээгээ сунгаад өөрчлөлт оруулаад явна
Үйл явдал
/
2020-11-25

Улсын Их Хурлын Түр хорооны өнөөдрийн (2020.11.24) ээлжит хуралдаан 12 цаг 17 минутад “Их Хуралдай” танхимд  гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Цар тахлын үед зохицуулалтын салбарын санхүүгийн зах зээл дээр хийж, хэрэгжүүлж буй ажлууд”-ын талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр мэдээлэлдээ, УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 тоот тогтоол батлагдаж, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /XЗХ/-ны зээлийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн дарамт үүсгэхгүй, төлбөрийн чадварт нь нийцсэн байдлаар зээлийн төлбөрийг сунгах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой авч хэрэгжүүлж байна.  Тухайлбал, Хорооны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт 495 ББСБ руу тогтоол гарсантай холбогдуулан зээлийг 2020 оны 07 дугаар сарын 01 хүртэл зээлийг хойшлуулах, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж ажиллахыг чиглэл болгосон. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах орооноос гаргасан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги, анз зэргийг бодохгүй, одоогийн байдлаар цахим хэлбэрээр, утсаар холбогдож зээлийн гэрээг сунгах хүсэлтийг авч байгаагаа тус тус мэдэгдсэн. Нийт хөрөнгийн хэмжээгээр эхний 20-д орох Хадгаламж зээлийн хоршоотой холбогдож, дээрх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн. Эдгээр 20-н Хадгаламж зээлийн хоршоо  нь салбарын нийт зээлийн 81 хувийг эзэлж, зээлдэгч гишүүдийн 59 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 7 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Хадгаламж зээлийн хоршоо тус бүрийн гишүүнчлэлийн хүрээ, байршил, эрхэлдэг үйл ажиллагаанаас хамааран нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч нийт Хадгаламж зээлийн хоршоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д оруулсан өөрчлөлтийг мөрдөн ажиллаж, зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулахаар гишүүдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө хүргүүлж байсан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг авахгүй байгаа болно гэж байлаа. 

Монголын хөрөнгийн биржийн арилжаа цахим горимоор хэвийн явагдаж байна. Тухайлбал, Үнэт цаасны хадгаламжийн байгууллага, Клирингийн төв зэрэг дэд бүтциин гол байгууллагууд үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, өмчлөх эрхийн бүртгэлийг бүхэлдээ онлайн горимоор хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд хатуу хөл хорионы энэ үед хөрөнгийн зах эээлийн арилжааны хэмжээ багассан ч 2020 оны 11 дүгээр сарын 11-23-ны өдрийн хооронд нийтдээ 11,142,320 /680 гаруй сая төгрөгийн/ ширхэг үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. Даатгалын компаниуд цар тахлын үед цахим горимоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, даатгалын бүх комлани утсаар болон фейсбүүк мессенжер буюу чатбот ашиглан, 5 даатгалын компани дээрх төрлөөс гадна цахим болон гар утасны аппликейшн ашиглан зөвлөгөө өгөх, даатгалын тохиолдлын талаар мэдээлэл болон нөхөн төлбөрийн баримт материалыг хүлээн авах зэргээр даатгалын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-23-ны өдрүүдэд ердийн даатгалын компанийн хувьд нийтдээ 1554 даатгалын тохиолдол бүртгэж, 632 тохиолдолын 231.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон бол одоогоор 922 даатгалын тохиолдлыг шийдвэрлэгдээгүй байна. Үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв.

УИХ-ын 2020 оны "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх,төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай" 32 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу "НОСК ХХК-иар дамжуулан хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх хөтөлбөрийн санхүүжилтийн схемийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуультай нийцүүлэн гаргахад арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, холбогдох зөвшөөрлийг олгоод байна. Энэ хүрээнд эхний ээлжийн 420 иргэдийн түрээсийн гэрээгээр баталгаажсан 34.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэн, санхүүгийн хэрэгсэл болгоод байна. Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд зээлийн ангиллыг бүртгэх хугацааны үзүүлэлтүүдийг суллаж өгсөн. Энэ хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 гаруй ББСБ-аас үйл ажиллагаа нь тасалдаж хүндрэл үүссэн 103.9 мянган зээлдэгчийн 250.4 тэрбум төгрөгийн эээлийн гэрээнд өөрчлөлт оруулж үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан. "Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д 2 удаа өөрчлөлт оруулсны үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үйл ажиллагаа тасалдаж хүндрэл үүссэн 3,245 зээлдэгчийн 7.2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан байна.  УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Зээлийн батлан даалтын сангийн зохицуулалтын журамд зохицуулалтын өөрчлөлтүүдийг оруулснаар нийт 39 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 6.7 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаса

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.