Л.Энх-Амгалан: Монголын төр даварсан АРИЛЖААНЫ БАНКУУДАД ТӨМӨР НҮҮРЭЭ харуулах цаг болсон шүү
Үйл явдал
/
2020-11-25

Улс орон даяар онц дэглэм тогтоосон онцгой нөхцөлд санхүүгийн чадамжгүй болсон, орлого нь тасалдаж арилжааны зээлээ төлж чадахгүй иргэн, ААН-ийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болсон гэж буй. Гэхдээ зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж, зээлийн хүүгээ төлөөд явах зохицуулалтыг зарим банкууд харилцагчдадаа тавиад байгаа аж. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд зээл хойшлуулахтай холбоотой эргэлзээтэй мэдээллийг тодорхой болгохыг  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монгол Улс эдийн засагт үүсч байгаа хүндрэлийн эсрэг тодорхой алхам хийж  байгаа нь сайн. Гэхдээ энэ авч хэрэгжүүлж байгаа алхмаа үр дүнтэй ажил хэрэг болгомоор байна. Бодлогын хүүгээ  бууруулсан учраас зээлийн хүү буурах байх гэсэн хүлээлттэй байна, бид чиглэл өгсөн гэх маягаар ажил явахгүй. Монголын банкуудын цаана ямар том толгойтой, урт гартай, ямар даам гарсан хүмүүс байдгийг бүгдээрээ мэднэ ш дээ. Хэзээ Монголбанк арилжааны банкуудад чиглэл өгснөөр зээлийн хүү буурсан юм бэ. Хэрвээ чиглэл өгөөд буурдаг байсан бол Монгол Улс өнөөдөр зээлийн хүү хамгийн бага орны тоонд багтах цаг хугацаа ч, боломж ч байсан. Одоо Монгол төртэй юм бол  захиргаадалтын арга хэмжээг авах хэрэгтэй. Монголын төр хүнд цаг үед банкуудад олон туалсан шүү дээ. Хэдэн зуун тэрбум төгрөг гаргаж хадгаламж эзэмшигч нарынх нь эрсдэлийг төр нуруун дээрээ авч байсан.  Одоо банкууд ард иргэдээ бодох зайлшгүй цаг ирээд байна. 

Банкуудын зээлийн хүү буурч байгаа, зээлийн үндсэн төлбөр болон хүүг зогсоож байгаа арга хэмжээг иргэддээ маш ойлгомжтойгоор тайлбарлаж, нэгдсэн ойлголттой болгомоор байна. Энэ асуудлыг банк бүхэн өөрөөр тайлбарлаж, өөр, өөр нөхцөл шаардаж, шалтаг хэлж байна. Өнөөдөр банкууд дээр байгаа 1.8 их наяд төгрөгийн иргэдийн зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр яг ямар байдлаар хойшлох юм бэ. Өнгөрсөн хавар олон иргэн хаширсан шүү. Зээлийн төлбөр хүүг хойшлуулсан гэж ойлготол үндсэн зээл төлөлтийг нь хойшлуулаад зээлийн хүүгээ төлж байсан тохиолдол бий. Жишээ нь, сард  700 мянган төгрөгийн зээлийн төлөлт хийдэг иргэн сар бүр 400 мянган төгрөгийнхөө зээлийн хүүг төлж, 300 мянган төгрөгийн үндсэн зээл төлөлт нь царцсан. Ийм байдлаар авч байгаа арга хэмжээгээ ард иргэд маш тодорхой хэлмээр байна. Ер нь бодит амьдрал дээр банкуудтай хийсэн 1.8 их наяд төгрөгийн зээлийн гэрээ бол банкуудын эрх ашгийг л хамгаалсан байдгаас биш зээл авсан харилцагчийн эрх ашгийг хамгаалсан байдаггүй юм байна лээ. Монголбанк арилжааны бүх банкаа дуудаж ирээд үүрэгжүүл. Одоо үүрэг хүлээх цаг болсон. Ингэж байж ард иргэд үзүүлж буй арга хэмжээ эзэндээ хүрч, байгаа олно гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.