"Ковидын эсрэг хамтдаа" бүтээлийн уралдаан зарлалаа
Үйл явдал
/
2020-11-25
“КОРОНАВИРУС /КОВИД-19/-ИЙН ХАЛДВАРААС ХАМГААЛАХ,
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ”
"КОВИДЫН ЭСРЭГ ХАМТДАА" БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
 
ЗОРИЛГО: Уралдааны гол зорилго нь Коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулж, өөрийгөө болон бусдын эрүүл амьдралын төлөө иргэний хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хоорондын зай барих, амны хаалт хэрэглэх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гараа тогтмол ариутгах зэрэг чиглэлүүдээр иргэдийг уриалах (ВИДЕО, КОНТЕНТ)-ын материал бэлтгэж, нөлөөллийн ажил зохион байгуулахад оршино.
 
ХАМРАХ ХҮРЭЭ: Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын харьяа бүх хэлтэс, алба, нэгж байгууллагууд, хувь хүн, иргэд оролцоно.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
 Контентийн бүтээлд “Ковидын Эсрэг Хамтдаа” хэмээх уриаг шингээж оруулах
 Үргэлжлэх хугацаа 1 минут 30 секундээс хэтрэхгүй байх.
 Видеог гар утас болон мэргэжлийн түвшний техник ашиглан хийх боломжтой.
 Агуулга нь удирдамжийн зорилгод нийцсэн, бага насны хүүхэд, залуус болон бүхий л насныханд ойлгомжтой, тэдний сэтгэлгээ амьдралын хэв маягт нөлөөлөхүйц байна.
ХҮЛЭЭН АВАХ, ХУГАЦАА: Оролцох бүтээлийг bzdontsgoikomiss@gmail.com хаягаар хүлээн авах бөгөөд Цахим хуудсанд (Facebook): Баянзүрх дүүргийн Онцгой комисс гэсэн хаяганд нийтэлнэ. 2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2020 оны 12 дугаар сарын 01 хүртэл хүлээн авна.
 
ДҮГНЭХ ШАЛГУУР:
 Цахим хуудсанд дэмжлэг авсан хандалтын харьцуулсан үзүүлэлт (Views)
 Цахим хуудсанд хамгийн олон Like, Share, Comment авсан байдлаар дүгнэнэ.
 
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: Уралдааны шагнал нь “Ковидын эсрэг аян”-д онцгой хувь нэмэр оруулсанд тооцож Дүүргийн засаг даргын “Талархлын бичиг” гардуулна.
 Тэргүүн байр – 1, Талархлын бичиг, 900.000 төгрөг
 Дэд байр – 1, Талархлын бичиг, 800.000 төгрөг
 Гутгаар байр – 1, Талархлын бичиг, 700.000 төгрөг
 Дөрөвдүгээр байр – 1, Талархлын бичиг, 600.000 төгрөг
 Тавдугаар байр - 1, Талархлын бичиг, 500.000 төгрөг
 Зургаадугаар байр - 1, Талархлын бичиг, 400.000 төгрөг
 Долоодугаар байр – 1, Талархлын бичиг, 200.000 төгрөг
 Наймдугаар байр – 1, Талархлын бичиг, 100.000 төгрөг
 Есдүгээр байр – 1, Талархлын бичиг, 50.000 төгрөг
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.220.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.