Т.Доржханд гишүүн УИХ-ын гишүүдийг төсвөө хэмнэж тойргийн мөнгөнөөсөө татгалзах хэрэгтэйг уриалсан
Үйл явдал
/
2020-11-26

Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Занданшатарт хүргүүлжээ. Монгол улс 2020 оны төсвөө батлаад 11 хоног , Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлээд зургаа хонож байгаа билээ.  Тэрээр хэсэгчлэн ч бус бүр бүхэлд нь хориг тавиад байгаа юм. Ард түмэн цаашлаад улс эх орны амьдрал хаашаа ч эргэж магадгүй хүнд цаг үе нөхцөл байдалд бид амьдарч байна. Зарим улс орнууд эдийн засгаа хэт унагаахаас айж эрүүл мэндээ золиослоод цар тахалтайгаа зэрэгцээд ажиллаад амьдарч байна. Цар тахлын үед төр түргэн шуурхай оновчтой арга хэмжээ аваад иргэд хариуцлагатай байгаад чадвал хумих боломж байгаа гэхдээ иргэдэд ч тийм итгэл  алга төрд ч тийм чадамж алга. Тэрээр халдварын тархалт ойрын хугацаанд буурах шинж одоогоор байхгүй байна. Гэтэл цар тахал дотооддоо алдсан нь тодорхой болсон байх цаг үед баталсан төсөв атал цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шаардлагыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй хэмээн үзсэн байна.

УИХ дотроосоо төсвийн үрэлгэн байдлын тухай эсэргүүцээд бусдадаа ойлгуулчих гээд нэг хүн яриад л байсан... Энэ төсвийг яаралтай тодотгох шаардлагатай байна.  Эдийн засаг хүндрэх нь угаасаа ойлгомжтой байгаа. Цементэд биш хүнрүүгээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэснийг та бүхэн санаж байна уу?

Улсын Их Хурлын ээлжит хуралдааны үеэр Т.Доржханд гишүүн Их Хурлын гишүүдэд хандаж тойргийн мөнгөнөөсөө татгалзаж Монгол улсын 3.3 сая иргэнийхээ төлөө эр зориг гаргаж төсвөө зарцуулаасай хэмээн уриалсан.  

Тэрээр ямар нөхцөл байдал биднийг угтаж байгааг ойлгох хэрэгтэй. Дэлхий  улсууд санхүү эдийн засаг чиглэлээр ямар арга хэмжээ авч буйг судлах хэрэгтэй. Төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй.  1.4 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад тусгасан байгаа. Цементийг цутгах тусам урсгал зардал дээрээ зардал нэмж байгаа. Үр дүнд нь бид хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Ийм хөрөнгө оруулалт хэзээ ч эдийн засгаа дэмжихгүй эсрэгээрээ хойш татаад байна. Энэ эх үүсвэрийг юунд зарцуулах вэ гэхээр ажлын байрыг хамгаалахад зарцуулах хэрэгтэй. 1.4 их наяд төгрөг 100.000 ажлын байрыг хамгаалж болно. АНУ санхүүжилтийн 90 хувь нь ажлын байр хамгаалахад чиглэгддэг шүү. Тиймээс тойрог дээр хувиарлагдсан мөнгөнүүдээсээ татгалзах хэрэгтэй. Барилгын салбарт ажиллаж байгаа ажлын байрны 7.4 хувийг дэмжих юм уу? Аль эсвэл ЖДҮ-ийн  нийт ажлын байрны 50-60 хувиа дэмжих юм уу?  гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.Ирэх жил бол эдийн засаг маш доогуур байх нь ойлгомжтой хэмээн тодорхой байр суурийг илэрхийлсэн.

Ингэснээр гишүүдийн тойрогтоо төсөвлөөд байсан соёлын төв музейн барилгуудад энэ онд төсөвлөгдсөн мөнгөний хэмжээ болоод аймаг сумдын жагсаалтыг өөрийн цахим суваг дээрээ байршуулсан юм. Соёлын төв одоогийн энэ нөхцөл байдалд бидэнд тийм чухал гэж үү? 1.4  их наяд буюу 1.400.000.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгаа өсгөх нь хамаагүй илүү ач тустай цаг үеэ мэдэрсэн арга хэмжээ байх бус уу? Соёлын төвийн барилгатай орон нутаг сумууд Соёлын төвөөсөө ашиг олж иргэддээ хувиарладаггүй биздээ. Иргэд нь ч тэр соёлын төвөө ашиглаж чаддаггүй, соелын төвдөө орж үзээгүй иргэд ч олон байгаа. Тиймээ төсвийн мөнгийг тэр тусмаа энэ хүнд цаг үед иргэддээ жигд хүртээмжтэй байдлаар үр ашиг нь хүрэхүйц ажилд төсөвлөх хэрэгтэй юм.

 

2019-2020 онд эхэлж 2021 онд дуусгахаар төсөвт тусгасан соёлын төвийн барилгууд:
1. Соёл, спортын төвийн барилга /Төв, Баянжаргалан сум/ 1,000.0 сая төгрөг
2. Соёл, спортын төвийн барилга /Төв, Борнуур сум/ 1,640.0 сая төгрөг
3. Соёл, спортын төвийн барилга /Төв, Сэргэлэн сум/ 1,000.0 сая төгрөг
4. Соёлын төвийн барилга /Архангай, Булган сум/ 900.0 сая төгрөг
5. Соёлын төвийн барилга /Архангай, Жаргалант сум/ 950.0 сая төгрөг
6. Соёлын төвийн барилга /Архангай, Чулуут сум/ 850.0 сая төгрөг
7. Соёлын төвийн барилга /Баян-Өлгий, Дэлүүн сум/ 50.0 сая төгрөг
8. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Баянлиг сум/1,250.0 сая төгрөг
9. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Өлзийт сум/ 1,000.0 сая төгрөг
10. Соёлын төвийн барилга /Говь-Алтай, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг
11. Соёлын төвийн барилга /Дундговь, Дэлгэрцогт сум/ 700.0 сая төгрөг
12. Соёлын төвийн барилга /Төв, Баянчандмань сум/ 1,100.0 сая төгрөг
13. Соёлын төвийн барилга, 150 суудал /Говь-Алтай, Цээл сум/ 500.0 сая төгрөг
14. Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/ 1,386.8 сая төгрөг
15. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Идэр сум/ 50.0 сая төгрөг
16. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Нөмрөг сум/ 250.0 сая төгрөг
17. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Түдэвтэй сум/ 250.0 сая төгрөг
18. Соёлын төвийн барилга, 200 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 850.0 сая төгрөг
19. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Заг сум/ 225.7 сая төгрөг
20. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Хүрээмарал сум/ 400.0 сая төгрөг
21. Соёлын төвийн барилга, 240 суудал /Дундговь, Цагаандэлгэр сум/ 575.0 сая төгрөг
22. Соёлын төвийн барилга, 240 суудал /Өвөрхангай, Баянгол сум/ 500.0 сая төгрөг
23. Соёлын төвийн барилга, 240 суудал /Сүхбаатар, Уулбаян сум/ 500.0 сая төгрөг
24. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хөвсгөл, Арбулаг сум/ 50.0 сая төгрөг
25. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хэнтий, Мөрөн сум/ 1,300.0 сая төгрөг
26. Соёлын төвийн барилга, 250 суудал /Дорнод, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг
27. Соёлын төвийн барилга, 280 суудал /Өмнөговь, Баяндалай сум/ 300.0 сая төгрөг
28. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Толбо сум/ 1,150.0 сая төгрөг
29. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум/ 50.0 сая төгрөг
30. Соёлын төвийн барилга, 400 суудал /Сэлэнгэ, Баянгол сум/ 206.3 сая төгрөг
31. Соёлын төвийн барилга, 400 суудал /Хэнтий, Норовлин сум/ 1,375.0 сая төгрөг
32. Соёлын төвийн барилга, соёлын заал, 400 суудал, номын сан, 45 суудал /Дундговь, Эрдэнэдалай сум/ 1,500.0 сая төгрөг

2021 онд шинээр барих Соёлын төв, музейн барилгууд:
1. Соёл, урлагийн ордон, 500 суудал /Дорноговь, Сайншанд сум, 3 дугаар баг/ Барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсвийн нийт өртөг 7,000.0 сая төгрөг. Ирэх оны төсөвт 1,500.0 сая төгрөг хуваарилна.
2. Соёлын төвийн барилга, 200 суудал /Сүхбаатар, Түмэнцогт сум/ 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг нь 1,988.5 сая төгрөг, ирэх оны төсөвт 800.0 сая төгрөг хуваарилна.
3. Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсөвт өртөг нь 1,700.0 сая төгрөг. Ирэх онд 450.0 сая төгрөг хуваарилна.
4. Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Тосонцэнгэл сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт төсөвт өртөг 1,700.0 сая төгрөг. Ирэх онд төсөвт 450.0 сая төгрөг тусгана.
5. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.
6. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Галшар сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая. Ирэх оны төсөвт 850.0 сая төгрөг хуваарилна.
7. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.8. Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв /Архангай, Өлзийт, Хотонт сум/ 2021 төсөвт 200.0 сая төгрөг тусгана.

  1. Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/ 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 5,000.0 сая. Ирэх оны төсөвт 1,000.0 сая төгрөг тусгана.

    СОЁЛЫН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ, ИХ ЗАСВАР, МУЗЕЙН БАРИЛГАД ХУВААРИЛАХ МӨНГӨ
    1. Соёлын төвийн өргөтгөл, их засвар /Баянхонгор, Бөмбөгөр сум/ – 100.0 сая төгрөг
    2. Үндэсний урлагийн их театрын барилга /Улаанбаатар/ – 5,000.0 сая төгрөг
    3. Ханхэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/ – 606.4 сая төгрөг
    4. Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/ – 2,032.0 сая төгрөг
    5. Чингис хаан музейн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ – 4,286.8 сая төгрөг
    6. Соёлын ордны их засвар /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ – 550.0 сая төгрөг
    7. Соёлын төв, спорт заалын их засвар /Архангай, Хангай сум/ -200.0 сая төгрөг
    8. Соёлын төвийн барилгын их засвар /Говь-Алтай, Хөхморьт сум/ -170.0 сая төгрөг
    9. Соёлын төвийн барилгын их засвар /Сэлэнгэ, Жавхлант сум/ – 285.0 сая төгрөг
    10. Соёлын төвийн барилгын их засвар /Хэнтий, Дэлгэрхаан сум/ – 150.0 сая төгрөг
    11. Эрдэнэзуу хийдийн барилгын их засвар /Өвөрхангай, Хархорин сум/ – 500.0 сая төгрөг

    via Судлаач Д.Ганхуяг
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.