"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" эхэллээ

Энэ жил дэлхийн улс орнууд "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!" уриан доор зохион байгуулж байна. "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян"-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон юм. Аянд Засгийн газрын гишүүд бүгд нэгдэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх мэдэгдэв. 

Тэрээр жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хүчин зүтгэж байгаа иргэний нийгмийн байгууллага, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин тууштай хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллаг
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.