Тэгвэл өчигдөр тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч шууд Австрали улсыг нэр заалгүйгээр зарим улсаас хилээр орж ирж буй нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгджээ.
“Сүүлийн жилүүдэд Хятад улсын гааль импортын нүүрсэнд аюулгүй байдал, чанарын үнэлгээ хийдэг болсон. Үүний үр дүнд зарим импортын нүүрс байгаль орчны стандартад нийцэхгүй байгааг бид тогтоосон юм” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян Австралийн нүүрсний хоригтой холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа тайлбарласан байна. Хятад улс Австралийн нүүрсийг аравдугаар сараас эхлэн боомтдоо хүлээж авахгүй байгаа. Үүний үр дүнд Монгол, Орос улсуудын нүүрсний импорт өссөн юм. Нүүрс бол Австралиас Хятадад экспортлодог долоон гол бүтээгдэхүүний нэг.
Өнгөрсөн долоо хоногт Австралийн засгийн газар нүүрсэнд нь хориг тавьсан явдалд гүн харамсаж байгаагаа мэдэгдсэн юм. Австралийн нийт экспортын гуравны нэгийг Хятад улс эзэлдэг. Одоогийн байдлаар 7 сая тонн нүүрс Хятадын хойд бүсийн хоёр гол боомт болох Жинтан, Каофэйдянд гацаад байгааг мэргэжилтнүүд тооцоолжээ. Ажиглагчид уг бэрхшээлийг эдийн засгийн биш, улс төрийн учир шалтгаантай гэж үзэж байна.
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин