Уур хилэн үзэн ядалтыг хэрхэн давах вэ?
Үйл явдал
/
2020-11-26
ХҮН БИЕИЙН ТАЙВАН байдлыг бус СЭТГЭЛИЙН ТАЙВАН байдлыг эрхэмлэж явах нь чухал.....
 
Хүн өөртөө хүчтэй дургүйцэл төрөхөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Учир нь:азгүй явдал тохиолдох, тавьсан зорилгодоо хүрэхэд саад болох зэрэгт дургүй хүрэх, гуниглах, үзэн ядахад уур хүрдэг. Иймд, өөртөө хүлцэх сэтгэлийг хөгжүүлж, ХҮЧТЭЙ ДУРГҮЙЦЭЛ төрөхөөс өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй.
УУР бол ӨӨРИЙН чинь хамгийн том ДАЙСАН. Уурлахын оронд асуудлыг үүсгэсэн хүнд хүндлэл үзүүлж, тэдэнд зөв хандсанаар өөртөө үнэлж баршгүй ТЭВЧЭЭР ТЭСВЭР хатуужил олж авдаг. Өөрөөр хэлбэл, хэдийчинээ уурлана, төдийчинээ мунхаглалд орж оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болдог, зүгээр л өнгөрөөж болохуйц зүйлийг уурлахаар асуудал байсан уу гэдгийг тунгаахгүй бол өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж сөрөг энергийг биедээ татаж авдаг.
Бид ХАМГИЙН ХАЙРТАЙ эрхэм хүмүүсдээ уурлан уцаарлаж, дэргэд нь хэрүүл хийж хараал хэлдэг. Энэ байдал өөрийн чинь одоо болон ирээдүйн амьдралд ширүүн хүйтэн өдрүүд болон угтахыг та ойлгох хэрэгтэй.
 
ТЭГВЭЛ ЯАХ ВЭ? Уурлах сэтгэлийг яаж номхотгох вэ? Энэ байдлыг ҮҮСГЭХГҮЙ байх арга хүн бүрт байдаг. Юуны түрүүнд ДУУГҮЙ БОЛЧИХ хэрэгтэй. Дуугүй байх үедээ өөрөөсөө “би яагаад уурлаад байна вэ?” гэж дахин дахин асуу!!! Хүн уурласан үедээ энэ яагаад миний уурыг хүргээд байна вэ? гэж гаднаас хариу хайдаг ингэвэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Харин энэ чухал асуудал мөн үү гэж өөрөөсөө асуугаад сэтгэлээ уурын мунхгаас суллаж чөлөөлж сурвал эерэг байдал таньд үүсэх болно.
Нар хэт халахад халууцдаг, бүдэг байвал даардаг. Ертөнцийн юм бүхэн хоёр талтай. Сайн зүйл бодож сайн үйл хийхэд өөртөө сайхан бүхнийг татна.
Үүний эсрэг уурлаж бухимдаж, хараан зүхэж, худлаа ярьж, хүн зовооход өөртөө муу зүйлийг л бий болгож эхэлдэг.
 
ТЭГЭХЭЭР...ЯАХ ВЭ? Доромжилж л байг урт наслаг. Дээрэлхэж л байг гэгээрэг. Өөдөөс нь сайн сайхныг л хүсчихвэл ямар ч уур уцаар, гай барцад чамд ирэхгүй.
Бид муу юмыг мартахгүй удаан хадгалдаг хэрнээ сайн сайхан юмыг дорхноо мартдаг. Тэгэхээр эергээр нь сайныг санаж үлдээд мууг нь мартаж байх хэрэгтэй...ЖИШЭЭ нь:" ЯАХ гэж ингэж байдаг юм бэ? ХӨ" гэхэд л ярианы эрч хүч зөөлөн хандлагатай найрсаг болдог.Хүн бүхэн үгийнхээ төгсгөлд “ХӨ” гэдэг аялга хэлээд сурчих хэрэгтэй. Жишээ нь: “Наадахаа аваад өг!” . . . Наадхаа аваад өг дөө хө!” Өөр сонсогдож байгаа биз.
 
Бид үр хүүхдийнхээ дэргэд юугаа ч нуухгүй, тэднийг балчир, ойлгохгүй гэж бодоод тоохгүй хэрэлдэж, муудалцдаг хэр нь нэгийгээ үнсэж хайрлах болохоороо хүүхэд харчихна гээд байдаг. Тэгэхээр эсрэгээр нь баймаар байгаа юм. Иймд хүүхдэдээ муу муухай зүйлийг үзүүлэхгүй сонсгохгүй байх нь маш чухал. Тэдний далд ухамсарт аав ээжийн сайн муу үг, үйлдэл бүгд бичигдэж хожмоо үр хүүхэд чинь та бүхний алдааг давтах болно.
 
Уурлахад нүүрэн дээр 74 булчин зангирдаг харин инээхэд 4 булчин зангирдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр уурласан үедээ бие биедээ зурвас бичиж өгөхөөр тохироод,сүүлдээ хэд хэд бичээд ирэхээр багасаад сүүлдээ ичээд бичихээ больж ярилцдаг болдог. Жишээ нь: гудамжинд нэг хүнийг уур чинь хүрээд алгадаад авъя, зөрүүлээд алгадна, та байнга л хэн нэгнийг муулж сөрөг ярьдаг бол эргээд танд тийм л зүйл ирнэ. Та ямар үйл хийнэ түүнийхээ үрийг л хүртэнэ.
Тэгэхээр өдий хүртэл туулж ирсэн амьдрал чинь зөвхөн таны л үйлийн үр өөр хэнийх ч биш. Маш олон хүн түүнээс болж би зовж байна, тэр байгаагүй бол би сайхан амьдрах байсан юм гэдэг. Тэгвэл үгүй....Харин ИРЭЭДҮЙД таны үйлийн үр гээд зурагдчихсан юм байхгүй ӨНГӨРСӨНД л байдаг. Бүх зүйл танаас л шалтгаална.
 
Ер нь аливаа зүйлд дургүйцэх, уурлах, үзэн ядах тусам давтагдах үргэлжлэх магадлал өндөр байдаг.
Энэ нь СЭТГЭЛИЙН ТЭНЦВЭР ач холбогдол хэт өгч буйтай холбоотой.
Тиймээс аливааг ХОШИГНОЖ хүлээж авах, огт ТООХГҮЙ байхад л дотоод ухамсраа сургах боломж бидэнд бий болж ирнэ.
Аливаа сөрөг сэтгэл хөдлөл бидний эрхтэнд хэрхэн нөлөөлдгийг харцгаая:
? Уур бухимдал – Элэг
? Уйтгар гуниг – Уушги
? Санаа зовних – Ходоод
? Стресс – Тархи, Зүрх
? Айдас – Бөөр
Иймд, өвгөд дээдсийнхээ сургасан
УУЛ МОРИЙГ ЗОВООНО
УУР БИЕИЙГ ЗОВООНО
гэсэн ардын сайхан зүйр үгийг ямагт өөртөө сануулж байгаарай.
Ингээд энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе
Дуугүй байх, инээмсэглэх нь хамгийн хялбар атлаа хамгийн хүчтэй зэвсэг тань юм шүү. Учир нь:
?ИНЭЭМСЭГЛЭЛ олон асуудлыг шийдэх арга
?ДУУГҮЙ БАЙХ нь олон асуудлаас зайлсхийх арга
СӨРӨГ ХҮН ЧИНЬ ЧАМАЙГ СУРГАХ ХАМГИЙН САЙН БАГШ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.189.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.