Хөл хорио арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилвэл 432 мянган хүн ажилгүй болно.
Үйл явдал
/
2020-11-26

ААН-үүдийн 84 хувь нь 90 хоног хүртэл цалингаа тавих боломжтой, түүнээс цааш чадахгүй гэсэн байна. Хөл хорио арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилвэл 432 мянган хүн ажилгүй болно.

Нийт ААН-үүдийн 72 хувь нь зээлтэй ба тэдний 31 хувь нь 101-500 сая төгрөгийн зээлтэй. Тус компаниуд зээлээ төлж чадахгүй бол эргээд банкуудад нөлөөлнө. Хувиараа бизнес эрхлэгчдийн 72 хувийнх нь орлого бүрэн зогссон.

Хөл хорионы үед үүсээд буй хамгийн том хүндрэл бол ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих гэж ААН-үүдийн 24 хувь нь хариулжээ. ААН-үүдийн 55 хувь нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт шаардлагатай гэж үзсэн бол 50 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохыг хүссэн байна.

МҮХАҮТ-аас цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.