Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн нээлт боллоо
Үйл явдал
/
2020-09-15

Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн 1-р үе шатны үр дүн, ололт амжилтыг бататгах, Тогтвортой хөгжил, тогвтортой боловсролын үйл ажиллагааг улам бүр сайжруулахад чиглэгдэх юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Швейцарын Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри болон төслийн зорилтот аймаг, дүүргийн Засаг дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатны зорилго нь Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, илүү сайхан ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм.

 

 

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд: “Төслийн 1-р үе шатны хамгийн чухал үр дүнгийн нэг нь “Тогтвортой хөгжлийн боловсролын  үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар батлуулж чадсан явдал юм. Энэ удаагийн төслөөр бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, байгаль ээлтэй, үр ашигтай хэрэглээний соёл зэргийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлж, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго тавин ажиллаж байна.”  гэсэн юм.

 

Төслийн нэгдүгээр үе шат улс орон даяар хэрэгжиж байсан бол энэ удаагийн төсөл зорилтот зургаан аймагт хэрэгжих бөгөөд үндэсний түвшинд Боловсролын хүрээлэн, орон нутагт Байгаль орчны мэдээлэл сургалтын төв хариуцан ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.213.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.