БНХАУ 30.000 хонины хариуг барьж ЭМЯ-нд дутагдаж буй тоног төхөөрөмжүүдийг олгохоор болжээ
Үйл явдал
/
2020-11-26

БНХАУ-ын Ухань хотод анх коронавирусын халдвар бүртгэгдэж хүнд нөхцөлд байх үед Монгол улс хамгийн түрүүнд хөрш орны хувиар 30000 хонь хандивлах санаачлага гаргаж тусламж маань өнгөрсөн сард Ухань хотод хүргэгдсэн.  Энэ үйл явдлын дараахан бид дотооддоо Коронавирусыг алдаж хүнд нөхцөл байдал үүсээд 20 гаран хоногийг үзэх гэж байна. Энэ хугацаанд ОХУ манай улсад биет тусламжийг үзүүлж бүрэн тоноглогдсон явуулын лаборатори хоёрыг илгээж байсан бол бидний урд хөрш ЭМЯ-наас шаардлагатай гэж үзэж байгаа тоног төхөөрөмж, оношлуурын жагсаалтийг хүлээн авч илгээхээр болсон юм.

Хятадын Гадаад хэргийн сайд есдүгээр сард манай улсад айлчлал хийсэн. Тухайн айлчлалын үеэр коронавирусний халдвартай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэхээр тохирсон байдаг.

Дотоодын халдвар шинээр гарсантай холбоотойгоор Хятад улс Монголд үзүүлэх тусламж дэмжлэгээ нэг дахин нэмэгдүүлэхээр болжээ. Хоёр улсын Засгийн газар хамтран ажиллаж, PCR шинжилгээ хийх дөрвөн тоног төхөөрөмжийг, хоёр  шаардлагатай оношлуурын хамт хүлээлгэн өгнө гэжээ. Эдгээр төхөөрөмж манай оронд ирснээр халдварыг лабораториор оношлох хүчин чадал нэмэгдэх юм байна.

Мөнхийн хөршүүд хамгийн түрүүнд нэгэндээ тусламжийн гараа сунгаж хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж байгаад баяртай байна. Аяганы хариу өдөртөө гэж...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.83.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.