Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН цэрэг татлагын үйл явцтай танилцлаа
Үйл явдал
/
2021-10-22
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг үргэлжилж байна.
 
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цэрэг татлага явуулах байрыг тусгайлан бэлтгэж УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.
 
Чингэлтэй дүүргийн цэрэг татлага 5 дугаар сургууль дээр явагдаж байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс цэрэг татлагын явцтай танилцлаа.
 
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нэг жилийн дараа цэрэг татлага зохион байгуулагдаж байгаа нь онцлог бөгөөд цэрэгт явах залуусын ирц өндөр байгааг салбарын сайд онцоллоо.
 
Эрүүл мэндийн үзлэгт орж буй залуусын халдвар хамгааллын дэглэм сахиулах, за бариулах, урьдчилан сэргийлэх тал дээр цэрэг татлагын товчоо илүү анхаарч байна. Нийт үзлэгт хамрагдсан залуусаас халдварын тохиолдол илрэх нь бага байгаа юм. Хэрэв цэргийн ангид очсоны дараа халдвар илэрвэл тухайн ангид тусгаарлан эмчлэх зохицуулалтыг хийсэн байна.
 
Цэргийн албанд тэнцсэн залуусыг эрүүл мэндийн 7 төрлийн шинжилгээнд хамруулж байгаа юм.
 
Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуусын идэвх сайн, цэрэгт явах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн, эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах нь өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг Цэрэг татлагын товчооныхон онцлов.
 
Энэ удаагийн цэрэг татлагаар Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад хуваарилагдсан залуусыг төв дамжинд цуглуулахгүй шууд ангид нь хүргэхээр зохицуулалт хийсэн. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, их, дээд сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.
 
Цэрэг татлага энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.