Говь-Алтай аймгийн НИЙСЛЭЛД оршин суух иргэдийн ӨВЛИЙН идэш замдаа гарчээ
Үйл явдал
/
2020-11-28

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбогдуулан идэш хоолоо татан авч чадахгүй, малчид мах махаа борлуулах боломжгүй байдал ороод байгаа юм.

Энэхүү нөхцөл байдлыг хөнгөвчилж Говь-Алтай аймгаас нийслэлд амьдарч буй нутгийн иргэдийнхээ өвлийн идэшийг хүргэхээр машины цуваа хөдөлжээ. Нийт 300 тонн мах 3000 орчим өрхийн хэрэгцээнд зориулж 17 сумаас 31 машин УОК зөвшөөрөлтэй замдаа гарчээ.

Цуваа маргааш Нийслэлд ирэх бөгөөд Хархорин захын баруун талд байрлах Барс-2 худалдааны төвд оройн 22:00 цагаас өглөөний 10:00 хооронд бүрэн түгээгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.