Баянзүрх дүүргийн Аманхуур хорооллоос шинэ тохиолдол бүртгэгдлээ
Үйл явдал
/
2020-11-28

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 65-т хүрлээ. Эдгээр 65 тохиолдлын ойрын хавьтал болох 977 хүнийг илрүүлэн хязгаарлан тандалт шинжилгээ хийж байгаа аж. Анх 11 дүгээр сарын 11-нд эхний тохиолдол бүртгэгдснээс хойш ойрын хавьтлуудыг тусгаарлалтад байлгаж гурван удаагийн шинжилгээ авчээ. Гурван удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан 100 гаруй хүнийг одоогийн байдлаар гэрийн хяналтад шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.