УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон, хязгаарлах арга хэмжээ авсан үед иргэдийн орлого зогссон тул НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ хуулийн төслийг дэмжи байна. Гэхдээ үүнээс илүү үндсэн НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байна. УИХ-ын гишүүд иргэдийн орлого багассан гэж яриад байх юм. Ард иргэдийн орлого зогссон, та нарынх багассан байх. Энэ үед НӨАТ-ыг 5 хувь болгох нь зүйтэй” гэсэн юм.
Одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан.
Тусгайлан НӨАТ-аас чөлөөлөх бус өөр арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг зарим гишүүд ч саналаа хэлэв.
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин