Караоке, Баар, PC тоглоомын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгалаа
Үйл явдал
/
2020-08-03

Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хөл хориог 8-р сарын 31 хүртэл сунгах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан.

Иймд Засаг даргын орлогч А.Түвшинжаргал 7-р сарын 31-нд дугаар А/471  захирамж гаргаж аймгийн хэмжээнд  цэцэрлэг, сургууль, МСҮТ, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 8-р сарын 31-ний өдөр болгон сунгалаа. Мөн өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагууд шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
 
Мөн хотын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг оройн 18 цагаас дараа өдрийн 8 цаг хүртэл хориглосон болон караоке, бар, PC тоглоомын үйл ажиллагааг 7-р сарын 31 хүртэл түр зогсоох шийдвэрийг 8-р сарын 31-ний өдөр болгон сунгалаа.
 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.189.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.