Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нүүрс тээвэрлэсэн 40-50 автомашин нэвтэрчээ
Үйл явдал
/
2021-03-23

“Оюу Толгой” ХХК-д бүртгэгдсэн “коронавирус”-ийн халдварын тохиолдолтой холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх автомашины тоог БНХАУ-ын тал хязгаарлаад байна. Гуравдугаар сарын 17-ноос хойш тус боомтоор өдөрт нүүрс тээврийн 40-50 автомашин нэвтэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн зөвхөн “COVID-19”-ийн шинжилгээ өгсөн жолооч нарыг нэвтрүүлж байгаа юм байна. 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд өдөрт дунджаар 411 автомашин гарч байсан талаар “SXCoal” мэдээлж байсан юм.

Энэ асуудлаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гуравдугаар сарын 17-нд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруйтай утсаар холбогджээ. Элчин сайд Цай Веньруй “Оюу Толгой”-ийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, үүссэн асуудлыг эргэн хэвийн горимд оруулах боломжтой гэж хэлсэн байна.

Гуравдугаар сарын 18-наас тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бол 20-ноос уурхайн ажилчид хамрагдаж эхэлжээ. Эхний ээлжид Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10 мянга 200 тун вакциныг хүргэж, вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа юм.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/ 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.