Улсын чанартай А1001 замыг 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн хэсэгчлэн хаана
Үйл явдал
/
2020-09-08

Эрдэнэт хотын урд хэсгээр дайран өнгөрдөг улсын чанартай А1001 авто замыг өргөтгөх ажил графикт хугацаагаараа бол 10 дугаар сарын 30-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх ёстой. Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй А1001 авто замын өргөтгөлийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

            Тус замын асфальт бетон хучилтын ажил 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэх тул 10-р сарын 1-ний өдрийг хүртэл уг авто замыг хэсэгчлэн хаахаар болжээ. Энэ талаар тус авто замын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Жавхлан харгуй” ХХК-иас хүсэлт ирүүлээд байна.
            Үүнтэй холбогдуулан зарим нийтийн тээврийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт оруулна. Мөн хот хоорондын тээврийг хуучин тээврийн товчооны замаар буюу  сархиа уулын өмнүүр өнгөрүүлэхээр болж байна.
 
Мэдээллийн төв
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.230.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.