Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг, бизнесийн сургуульд цахимаар суралцаж болно
Үйл явдал
/
2020-09-10

ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн менежментийн тэнхим 1958 оноос Эдийн засаг-зохион байгуулагч мэргэжлээр анхны элсэлтээ авч сургалт явуулж эхэлсэн ба 1990 оноос “Бизнесийн менежер” мэргэжлээр анх оюутан элсүүлж, улмаар 1994 онд анхны 15 мэргэжилтнийг төгсгөснөөс хойш эчнээ сургалтаар Бакалавр зэрэгтэй 1600 гаруй мэргэжилтэнг төгсгөжээ.

Тус сургууль орон нутагт элсэгчдийн тоо 10-15 болж, хэрэв элсэгчид нь хүсвэл тухайн аймагт нь сургалтыг танхимаар зохион байгуулж болох ба мөн суралцагчид хүсвэл цахимаар суралцаж болох уян хатан нөхцөлтэй юм. Энэ нь тухайн аймаг орон нутагтаа ажиллаж байгаа боловсон хүчнийг үндсэн ажлаас нь хөндийрүүлэхгүй, байгууллагын үйл ажиллагаанд нь хүндрэл учруулахгүйгээр суралцуулах давуу талыг бий болгож байна. 
 
Хичээл нь 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэх агаад сонирхож буй иргэд 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал цахимаар elselt.muls.edu.mn хаягаар бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.seb.muls.edu.mn вэб сайтаас болон 99156615, 88408801, 95955996 дугаарын утсаар холбогдон авч болох аж. 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.