Төрийн албаны ерөнхий шалгалтын тов тогтлоо
Үйл явдал
/
2020-09-11

 Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

 

БҮРТГЭЛ:

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 9 дүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна.

 

Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.

 

ШАЛГАЛТ:

 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.

 

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

 

Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.173.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.