Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Үйл явдал
/
2020-11-06

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдаж байна.

Нийслэл Улаанбаатар хотод 4-ний өдрөөс эхэлсэн бол манай аймгийн хувьд өнөөдөр өглөөний 08:00 цагаас Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн компьютер мэдээллийн төвд Ерөнхий шалгалтын үйл ажиллагаа эхэллээ. Ингэхдээ мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан ажиллаж байна.

Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар  явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Эцэст нь тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо аван тохиолдолд төрийн албаны шалгалтад ТЭНЦСЭНД тооцож нөөцөд бүртгэгдэх юм байна.

Энэ нь “Төрийн албаны тухай хууль” шинэчлэгдэн батлагдсанаас хойш зохион байгуулагдаж байгаа хоёр дахь Ерөнхий шалгалт бөгөөд COVID-19 цар тахлаас шалтгаалан оны эхэнд зохион байгуулагдаж чадаагүйн улмаас энэ удаа нэлээд олон хүн буюу 470 орчим иргэн орохоор бүртгүүлжээ.

Шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг томилогдсон бөгөөд даргаар нь аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд ажиллаж байна.

Төрийн албаны Ерөнхий шалгалт  3 өдрийн турш үргэлжилнэ.

Мэдээллийн төв

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.