Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосны улмаас өөр аймаг орон нутгаас зорчин ирсэн иргэд Орхон аймагт хөл хорионд ороод байгаа.
Түүнчлэн манай аймгийн зарим иргэд Улаанбаатар хот болон өөр бусад аймагт зорчиж яваад хөл хорионд орсон иргэдийг эхний шатанд цахмаар бүртгэсний үндсэн дээр татан авах, бусад аймгийн иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Иргэд доорх асуумжийг үнэн зөв бөглөж цахимаар илгээсний дараа аймгийн Шуурхай штаб уг асуумжийг үндэслэн иргэдийг аймаг бүрээр нь ангилан, бусад аймгуудын Онцгой комисстой холбогдож зөвшөөрсөн тохиолдолд машин техникийн болон зорчих иргэдийн бүртгэлийг сайтар хийсний дараа хөдөлгөөн үйлдэх асуудлыг нь шийдвэрлэн, эргэж мэдэгдэх юм.
Энэхүү шийдвэр Дархан, Сэлэнгийн чиглэлд зорчих иргэдэд үйлчлэхгүй гэдгийг анхаарна уу. Учир нь дээрх аймгуудад хатуу хөл хорио тогтоогоод байна.
Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб цахимаар бүртгүүлсэн иргэдтэй эргэж цахим хэлбэрээр эсхүл утасаар холбоо барих тул та бүхэн Орхон аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын байран ирж хүндрэл учруулахгүй байна уу!
Орон нутагт зорчих иргэдийн мэдээллийг дараах линкээр орж бөглөнө үү.
Мэдээллийн төв
-
Өчигдөр 19 цаг 55 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Өчигдөр 19 цаг 55 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин