Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Онцгой комиссын үйл ажиллагаанд 372 сая төгрөг шийдвэрлэлээ
Үйл явдал
/
2020-11-20

Аймгийн ИТХ-ын ээлжит бус анхдугаар хуралдаан өнөөдөр цахимаар боллоо.

           Тус хурлаар “Аймгийн 2020 оны төсөвт зохицуулалт хийх” тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга С.Батжаргал Орхон аймгийн хэмжээнд хатуу хөл хорио, дэглэмийн үеэр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлж Онцгой комиссын зардлыг нэмэгдүүлэх тухай төсвийн төслийг танилцууллаа. 

              Үүнд Орхон аймагт 11 дүгээр сарын 11-наас 12 дугаар сарын 1 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ариутгал, халдваргүйтгэлийн бодис, нэг удаагийн хувцас, хэрэглэл, түлш шатахуун нөөцлөх, холбогдох зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд батлагдсан төсөв хүрэлцэхгүй байгааг мэдээллээ. 
            Иймд Багш, Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд, Эрдэнэт дэд хөтөлбөрүүд болон боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын олон нийтийн арга хэмжээ, дотоодын болон гадаадын орнуудад зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн яармаг, бизнес форумын зардлыг бууруулж  Онцгой комиссын үйл ажиллагаанд 372 сая төгрөг зарцуулахаар тус хурлаар шийдвэрлэв. 
 
 
Мэдээллийн төв
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.