Орхон аймгийн хэмжээнд одоогоор 2300 шинжилгээ хийгдсэн байна
Үйл явдал
/
2020-11-20

Мэдээллийг аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ОБГ-ын дарга Г.Ганбаатар, Аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг нар хийлээ. 

            Орхон аймгаас явах болон ирэх хүсэлтээ илэрхийлсэн нийт 2843 иргэн байгаагаас  Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас ирэх хүсэлтээ илэрхийлсэн 1260 иргэн, Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутаг руу явах хүсэлтэй 804 иргэн байна.   
            Эдгээр иргэдийн хүсэлтийг холбогдох аймаг орон нутгийн Онцгой комисст илгээж  хариу авахад Монгол улс даяар хөл хөдөлгөөн хязгаарласан тул гаргах болон оруулах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн гэх мэдээллийг Аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал мэдэгдлээ. 
             Одоогоор Орхон аймгийн хэмжээнд  2300 иргэнд коронавирусын  шинжилгээ хийгдээд байна. Өчигдөрийн байдлаар 1300 иргэнээс түргэвчилсэн тестээр сорьцын шинжилгээ авч 678 иргэний хариу гарсан бөгөөд  4 тохиолдол эерэг буюу корона вирусын халдвар илэрсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн түргэвчилсэн тест бөгөөд дахин баталгаажуулах шинжилгээнд явуулна.
      Эдгээр 4 иргэний 2 нь өчигдөр ХӨСҮТ-рүү шилжүүлсэн иргэдийн ойрын хавьтал тул цуг ХӨСҮТ-д шилжүүлсэн байсан. Үлдсэн 2 иргэнийг ажиглалтын байранд бүрэн тусгаарласан байгаа юм.Батлагдсан 13 тохиолдлын 307 ойрын хавьтал байна.
         Эдгээрээс сургууль цэцэрлэгийн 141 хүүхэд байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүдийг гэртээ байхыг сануулж гэрээр нь сорьцын шинжилгээ авч байна.
            Мөн хүүхдүүдээс бусад ойрын хавьтал болох 57 хүнийг ажиглалтын байранд тусгаарласан бөгөөд эдгээр тоо нэмэгдэж болно гэдгийг анхаарууллаа. 
          Баталгаажсан 13 иргэн ХӨСҮТ-д журмын дагуу хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хэвийн. Эмчилгээндээ орсон гэдгийг мэдээлсэн юм. Өнөөдөр 385 иргэний сорьцын шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд хариу өнөөдөр орой гарна. 
 
Мэдээллийн төв 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.