Орхон аймгийн онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ
Үйл явдал
/
2020-11-21

Орхон аймгийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн 17:00 цагийн мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, ШӨХТГ-ын Орхон аймаг дахь улсын байцаагч, аймгийн Онцгой комиссын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Мөнхцэцэг нар өглөө.

17:00 цагийн байдлаар Орхон аймагт 1 шинэ тохиолдол батлагдаж  нийт 17 тохиолдол боллоо. Сүүлд батлагдсан энэ тохиолдол нь нэг голомттой буюу нэг гэр бүлийн дунд гарсан учир  сэжигтэй тохиодол хэмээн ХӨСҮТ-д хүргэгдсэн байсан. 

Батлагдсан дээрх тохиолдлуудын ойрын хавьтал болох 138 хүүхдийн шинжилгээний сорьцыг хийхэд бүгд сөрөг буюу халдваргүй  гарлаа. Одоо сүүлд батлагдсан 4 тохиолдолын ойрын хавьтал болох  76 хүнээс сорьц авахаар  ажиллаж байна. 
 
Гэр хорооллын дэлгүүр маргааш хэвийн ажиллана. Учир нь гэр хорооллын дэлгүүрүүд  хүнсний нөөцийн хувьд татан авалт ихээр хийсэн байгаа тул маргааш ажилдаг журмын дагуу ажиллах болно.  Эхний ээлжинд  томоохон супермаркет, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргасан.
Иргэдэд сануулахад танай дэлгүүр дээр маргааш ажиллахгүй гэсэн Онцгой комиссын шийдвэр очиогүй бол танай дэлгүүр ажиллаж болно. Шаардлагатай дэлгүүрийг бид  утсаар мэдэгдэн хаалгах болно гэдгийг ХХААГ-ын дарга мэдээллээ. 
 
Цахимаар хүнсний захиалга өгөхдөө ERDENET.MN сайтад нэвтэрч захиалга өгөх хэсгийг бөглөнө. Захиалгыг тухайн өдрийн 16:00 цаг хүртэл авч маргааш өдөр хүргэлтээр түгээгдэх юм байна. Иргэд хүргэлтээр зөвхөн мах, гурил, будаа, гоймон, элсэн чихэр, цэвэр  ус, давс захиалж  авах боломжтой. 
ШӨХТГ-аас Орхон аймагт Улсын хоёр байцаагч ажиллаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд  хяналт тавин ажиллаж буй бөгөөд 115 тусгай дугаарт нийт 32 гомдол, цахим хаягаар 120 гаруй гомдол ирсэний 70 гаруй хувийг  шийдвэрлэн ажилласан байна. 
 
Эмийн сангууд журмын дагуу ажиллаж байгаа хэдий ч давхар хүргэлтээр үйлчилж байгаа юм. Ингэхдээ жоргүй олгогддог эм эмийн хэрэгсэл бусад бүтээгдэхүүнийг хүргэлтээр авч болох бөгөөд эмчийн жороор олгогддог эм эмийн хэрэгслийг биеэр очиж авах юм. 
 
Мэдээллийн төв 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.197.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.