Орхон аймагт ахин халдварын тохиолдол бүртгэгдээгүй
Үйл явдал
/
2020-11-25

Манай улсын хэмжээнд  нийт 699 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Орхон аймагт 11-р сарын 21-ний өдрөөс хойш дахин коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

         Батлагдсан 17 иргэний ойрын хавьтлуудыг бүрэн тусгаарлаж хяналтандаа авсан бөгөөд дам хавьтлуудыг цааш судлан хяналтандаа бүрэн авахаар ажиллаж байна. 
Хөл хорио тогтоосон өдрөөс эхлэн нийт 15372 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авсан бөгөөд энэ нь аймгийн нийт иргэдийн  14,6 хувийг эзэлж байна. 
       Бид аймагтаа PCR-ийн шинжилгээ хийх боломжоор хангагдаж БОЭТ-д вируслогийн лаборатори ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар 299 иргэний шинжилгээ хийгээд байна. Мөн энэхүү лабораторид хийгдсэн шинжилгээг баталгаажуулахаар ХӨСҮТ-д дахин шинжлүүлсэн бөгөөд хариу бүрэн таарсан. Иймд бид орон нутагтаа PCR-ийн шинжилгээ хийх боломжтой болоод байна. 
      Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн бүх ажилчид болон гэрээт ажилчид болох нийт 7175 хүнийг түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамруулж дууссан. Үүнээс түүврийн аргаар 370 хүний шинжилгээг ХӨСҮТ-д явуулсан бөгөөд бүгд сөрөг гарсан. Түүнчлэн 11-р сарын 24-25ны хооронд Эрдэнэт Ус дулаан түгээх станц, ШШГГ, тусгаарлалтад байгаа 36 хүн болон түргэвчилсэн шинжилгээний 12 цэгээр 293 хүнээс түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Мөн тусгаарлалтанд байгаа хүүхдийн 
Сэлэнгэ аймгийн Бугат суманд самарт явж байгаад уулын модонд хөл хорионд орсон байсан 24 иргэнээ татан авах ажиллагааг урьд шөнө зохион байгууллаа. Эдгээр иргэд Сэлэнгэ аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсаны үндсэн дээр Орхон аймагт нэвтрүүлсэн гэдгийг хэллээ. Эдгээр иргэд нөдөөрөөс 14 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтанд орсон бөгөөд тодорхой хугацааны дараа давтан шинжилгээ авна. 
Улсын Онцгой комиссоос зөвшөөрсөн тохиолдолд нийслэл Улаанбаатар хотод хөл хорионд ороод буй 3055 иргэдээ татан авах, манай аймгаас бусад орон нутагт явах 1758 иргэдийг шинжилгээнд хамруулж гаргах бэлтгэл ажил хангагдаж байна.  Ингэхдээ иргэдээ нэн шаардлагатай буюу эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, орон байрны гачигдал, ажлын байрны шалтгаан, оюутнууд гэсэн эрэмбээр ялгаж шинжилгээнд хамруулсаны үндсэн дээр  гаргана гэлээ. 
Татан авах иргэдийн хувьд шинжилгээний бичигт үндэслэн нэвтрүүлэх бөгөөд гэрийн тусгаарлалтад байх баталгааны хуудсан дээр гарын үсэг зуруулж, байршил тогтоох GPS аппликейшнээр хянах зохион байгуулалтын ажил хийгдэж байна. 
Өнөөдрөөс эхлэн цахимаар банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа тодорхой нарийн дэг журам, халдвар хамгааллын доор 11 тооцооны төв 14:00 цаг хүртэл ажиллахаар болсон байна. 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.