Өнөөдөр оройны 17 цагийн байдлаар Орхон аймагт коронавирусын батлагдсан тохиолдол 22 боллоо
Үйл явдал
/
2020-11-26

Орхон аймгийн Онцгой комисс 17:30 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Аймгийн хэмжээнд дахин нэг тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 22 боллоо. 

          Өнөөдөр өглөөний байдлаар Орхон аймагт батлагдсан гурван тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 21 байсан бол оройны 17:00 цагийн байдлаар дахин нэг батлагдсан тохиолдол нэмэгдэж 22 болсон талаар Онцгой комисс мэдээллээ. 
        Тус иргэн өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан тул ажиглалт, тусгаарлалтад орж ХӨСҮТ-д хүргэгдсэн байжээ. Батлагдсан 22 тохиолдлын найм нь хүүхэд бөгөөд бүгд биеийн байдал хэвийн эмчилгээндээ хамрагдаж байна. 
 
Мэдээллийн төв 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.