Архангай аймагт зорчсон иргэд сайн дураараа шинжилгээ өгөх, өөрийгөө тусгаарлахыг анхаарууллаа
Үйл явдал
/
2020-11-29

Орхон аймгийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өчигдөр буюу /2020.11.28/- нд Архангай аймгийн Батцэнгэл, суманд батлагдсан хоёр тохиолдол илэрч хатуу хөл хорио тогтоосон.

          Үүнтэй холбоотойгоор Архангай аймаг тэр дундаа Батцэнгэл, Их Тамир сумдад идэш хоол бэлдэхээр зорчсон, түүгээр дайран өнгөрсөн Орхон аймгийн иргэд шинжилгээнд хамрагдаж, гэрийн тусгаарлалтад байхыг анхаарууллаа.  

           Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан 22 тохиолдлын ойрын хавьтал 428, дам хавьтлын 4721 иргэн байна.
Аймгийн хэмжээнд нийт 17475 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийгджээ. Үүнээс БОЭТ-д 1091, ХӨСҮТ-д 1026 сорьцонд PCR шинжилгээ хийгээд байна. Өчигдрийн тухайд 30 сорьцод PCR шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарчээ.
             Гэрийн тусгаарлалтад 334 хүүхэд, ажиглалт тусгаарлалтын 7 байранд 166 иргэн тусгаарлагдаж байгаа юм. Эдгээр ажиглалт тусгаарлалтын байранд байгаа иргэд ажиглалт тусгаарлалтын байрнаас гарсан тохиолдолд дахин гэрийн тусгаарлалтад 14 хоног байх журамтай ажээ.
         Одоогийн байдлаар ажиглалтын байрнаас гэрийн тусгаарлалтад шилжсэн 30 иргэн, Сэлэнгэ аймагт самранд явсан иргэд болох 68 иргэн нийт 98 иргэнийг мөн гэрийн тусгаарлалтад авсан байна.
             Нийт 22 батлагдсан тохиолдлын нууц хугацаа нь дунджаар 7,9 хоног буюу 3-10 хоногт эхний шинж тэмдэг илэрч байна гэдгийг хэлж байсан юм.
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.4.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.