Т.Мөнхсайхан: 200 ширхэг амьсгалын аппарат нэмж авна
Үйл явдал
/
2020-12-01
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН: Ковидын эмчилгээнд зориулж амьсгалын аппаратны нөөцөө хангалттай бэлдсэн. Нэмж 400 амьсгалын аппарат авахаар төлөвлөсөн Коронавирусний эмчилгээнд зориулж ХӨСҮТ-д 23, Цэргийн төв эмнэлэгт 12, Яармагийн 300 ортой шинэ эмнэлэгт 50 амьсгалын аппаратыг суурилуулсан. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор 50 амьсгалын аппаратыг суурилуулсан. Үүнээс гадна зөөврийн 20 аппаратыг ашиглахад бэлдсэн. Нийт ашиглахад бэлэн 180 орчим амьсгалын аппаратны нөөц байна. Бид наймдугаар сард амьсгадын аппарат захиалсан ч тухайн үед дэлхий даяар цар тахал их байсан тул үйлдвэрлэл хомс байсан. Одоо үйлдвэрийн нөөц нэмэгдсэн тул манай улсад орж ирэхэд бэлэн болсон. Эхний ээлжинд нэмэлтээр 200 амьсгалын аппарат 12 дугаар сарын 8-нд орж ирнэ. Дараагийн 200 аппарат 12 дугаар сарын 20-нд ирнэ. Бидний тооцоогоор хүн амын 1 хувьд халдвар тархахад амьсгалын аппаратад орох хүмүүсийн тооцоог гаргаж, аппаратны нөөцөө бэлдсэн. Эдгээр амьсгалын аппаратыг ажлуулах мэргэжилтнүүдийг өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн бөгөөд цаашид ч бэлтгэх шаардлагатай байна хэмээн УОК-ын хурал дээр мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.