С.Энхтөр: Эмнэлгийн байгууллага болон ЖДҮ эрхлэгчдэд QR  код олгоно
Үйл явдал
/
2020-12-01

Замын хөдөлгөөнд оролцох QR тусгай зөвшөөрлийг хэрхэн зорчих тухай асуудлаар Нийслэлийн Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 сарын 12-ний А/1242  дугаартай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн захирамжаар 11 төрлийн 13 салбарын тээврийн хэрэгсэл хязгааргүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломжийг олгох тухай байсан. Энэ дагуу 13 чиглэлийн байгууллагын 2741 тээврийн хэрэгсэлд нэг өдөрт QR код олгосон. Нийт 22357 автомашинд энэ зөвшөөрлийг олгосон байна. 10250 ширхэгийг хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн тээврийн хэрэгсэлд өгсөн.

3800 гаруй иргэний э.майл хаягаар ирүүлсэн хүсэлтийг 100 хувь гүйцэтгэсэн. 1800-1200 дугаарт 2902 дуудлага ирсэн. Эмнэлэг, ЖДҮ эрхлэгчдэд тодорхой хязгаартайгаар QR код олгоно. Хувиараа хүнсний худалдаа эрхэлдэг иргэд дүүрэгтээ өгнө. Түүний дараа НОК-т ирж дараа нь олгогдоно.

Цагдаагийн албан хаагчид яаралтай, шуурхай ажилтай яваа иргэдийг шууд явуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.