Аймгийн онцгой комиссын 64 дүгээр хуралдааны шийдвэр
Үйл явдал
/
2020-12-01
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 64 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР
 
 
 
Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж цаг үеийн асуудлаар шуурхай шийдвэрүүд гарган ажиллаж байна. 2020.11.30нд аймгийн Онцгой комиссын 64 дүгээр хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа.
1. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэглэм буурсан үед зарим төрлийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангах арга хэмжээний түр журмыг батлав.
2. COVID-19 халдвар бүртгэгдсэн аймаг, хотоос ирсэн иргэд “Гэртээ тусгаарлалтад байхдаа мөрдөх түр журам”-ыг батлав.
3. Засгийн газрын шийдвэрээр Дорнод аймгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дэглэмийг бууруулсан бөгөөд энэ 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд;
1.Олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, хурим найр, сэвлэг үргээх ёслол, төрсөн өдөр, тэмдэглэлт өдрийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, жагсаал цуглаан, сүм хийд, соёл урлагийн арга хэмжээ, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, баар, караоке, цэнгээний газар, өөртөө үйлчилдэг хоолны газар /буфет/, компьютер тоглоомын газар, билльярд, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төв, спорт заал, фитнесс, бялдаржуулах төв, саун массаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэйгээс бусад бариа заслын үйлчилгээ, дэн буудлын үйл ажиллагааг хориглох.
2. Дээрх чиглэлээс бусад үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм, холбогдох дүрэм, журмыг чанд мөрдүүлэн 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллуулж эхлүүлэх.
3. Дорнод аймгийн хэмжээнд 2020.12.01-ний өдрийн 06.00 цагаас эхлэн ЗӨВХӨН АЙМАГ ДОТОРХ буюу Чойбалсан хотоос сум, сумаас Чойбалсан хот руу, сум хооронд, сумаас багт, багаас сум руу иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн нэвтрүүлэх.
4. Харин Дорнод аймгаас нийслэл Улаанбаатар хот болон бусад аймгийн чиглэлд, нийслэлээс болон бусад аймгаас Дорнод аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн өмнөх шийдвэрийн адил ХЯЗГААРЛАЛТТАЙ.
5. Булган, Хөлөнбуйр, Матад, Цагаан-Овоо, Баян-Уул сумд болон Чойбалсан хотын 3 гүүрний постоос бусад постуудыг буулгах.
6. Чойбалсан хотоос Чойбалсан сум, Эрээнцав сум хүртэл зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг хориглох.
7. Дорнод аймгийн хувьд уул уурхай, газрын тосны ажилтан ажиллагсдын ээлж солих үйл ажиллагааг энэ 12-р сарын 03-ны өдрөөс эхлүүлэх.
8. Улаанбаатар хот, бусад аймгаас ирж буй хүний хөдөлгөөний урсгал буурах үе хүртэл буюу 12 дугаар сарын 07-ны өдрийн 08:00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэхийг үргэлжлүүлэн хориглох.
9. Аймгийн төвөөс 2,5тн-оос дээш махыг тээвэрлэж гаргахыг зөвшөөрөх зэрэг шийдвэрүүд гарлаа.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.69.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.