М.Бадамсүрэн: Баруун аймгаас зөвшөөрөлгүй мал их орж ирж байна
Үйл явдал
/
2020-08-01
Монгол Улсын шадар сайд бѳгѳѳд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах , тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэн зөвлөлдөх уулзалтыг ѳнѳѳдѳр /2020.07.31/ Хэнтий аймагт зохион байгууллаа.
 
Уулзалтын үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шадар сайд болон холбогдох албан тушаалтанд дараах саналыг хүргүүлсэн юм. Сүүлийн үед өөр аймгаас зөвшөөрөлгүй олон малтай шилжин ирж буй зөрчлүүд ихэсч байна. Энэ нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7-р зүйлийн 7,4 дэх заалтууд болон Засгийн газрын 2019 оны 43-р тогтоолоор баталсан "Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах , тээвэр , тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам " -ын дагуу шилжилт хөдөлгөөнийг хийдэггүй.
 
Ямар ч зөвшөөрөлгүйгээр малаа ачаад болон отроор орж ирж малчдын өвөлжөө хаваржааны газар буудаг, хадлан бэлтгэдэг зөрчлүүд илэрч байна. Энэ нь малын өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа тул энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсч байгаагаа уулзалтын үеэр хэллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.139.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.