Зүүн цементэн гүүрний хойд болон урд замыг засварлана
Үйл явдал
/
2020-08-11
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний хүрээнд өнгөрсөн 2019 оноос эхлэн Хэрлэн голын зүүн төмөр бетон Ялалт гүүрний хойд, урд талын сайжруулсан хучилттай автозамын засвар, арчлалтыг жил бүрийн хавар намрын улиралд тогтмол хийж гүйцэтгүүлж байна.
 
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зам засварын тусгай зөвшөөрөлтэй компаниуд болон ТОУУ ХКК, Сүхжин ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, энэ оны намар хийх замын засвар арчлалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцлоо.
 
Гүүрийн хойд, урд талын суурийн шороо бэлтгэх ажлыг ТОУУ ХХК, Сүхжин ХХК гүйцэтгэх бол замын хавтанг суурилуулах ажлыг “Дорнод зам” ХХК хийж гүйцэтгэхээр боллоо. Энэ ажлыг яаралтай эхлүүлж, хурдан хугацаанд ашиглалтад оруулахыг холбогдох компаниудад даалгалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.